ЗАДЛАНГИЙН ЭМЧИЙН ЗАДРААГҮЙ НУУЦ /Үргэлжлэл/
Өгүүллэг
Түүний өдрийн тэмдэглэлийг би анхааралтай уншив. Бараг хуудас бүрээс нь цус, хөлс , архи үнэртэж байсан гэхэд хилсдэхгүй. Тэр 20 шахам жил ажиллах хугацаандаа нийт 800 задланд орж байсаны 30 орчим хувь нь хүүхэд байжээ. Халуун дулаалагатай байранд түүний өдрийн тэмдэглэлийг уншсан хэр нь дотроос жихүүдэс хүрч байлаа. Үнэхээр тэр энэ урт хугацаанд маш хүнд хортой нөхцөлд ажиллаж байжээ. Аймгийн нэгдсэн эмнэлэг гэхэд хангалт муу, үнэр дарагч байдаггүй, дээрээс нь байнга хүйтэн нөхцөлд ажилладаг нь түүнийг энэ халуун зунаар хүртэл зузаан хүрэмтэй явахад хүргэсэн биз. Тэр надад хүний биенээс 90 гаруй төрлийн хорт хий ялгардаг. Маш хортой. Яахав бидэнд хор тайлах нормын сүү өгдөг ч үнэндээ сүүг тэгж сайн хор тайлдаг гэхэд би итгэдэггүй. Харин архи уу гээд тэр хавтгай шилтэй архиа нэг балгаснаа, хор үнэхээр сайн тайлдаг. Дээр нь үнэр сайн дарна. Одоо ч нас яваад тэр үү халгаад байдаг болсон байна лээ. Хүүхдийн задланд орох ямар хэцүү гэж санана. Энэ бүхэнд архи надад тус болдог ч энэ хог чинь шилнээсээ бусдыг залгидаг гэдэг ч яах аргагүй үнэн юм даа гээд уртаар санаа алдав.
-Та над дээр ямар хүсэлтэй ирсэн юм бэ гэж би түүнээс асуухад тэр надруу учиртай харснаа.
-Би ажлаас чөлөөлж өгөхийг дарга нараас их хүссэн. Даанч оронд чинь тавих хүн байхгүй гээд халгаадаггүй. Яаманд хүртэл хорь шахам хуудас өргөдөл бичсэн боловч үр дүнд хүрээгүй. Тэгээд найзтайгаа утсаар ярьж байсан чиний тухай хэлсэн юм. Чи надад миний тухай нэг сайн нийтлэл бичээд өг. Би түүнийг чинь бариад намайг ажлаас чөлөөлж өгөхгүй бол энэ сэтгүүлч миний тухай ийм материал төвийн сонинд нийтлэх гээд байна гээд бариад явахад цаадуул чинь намайг чөлөөлөхгүй хаачихав гээд надруу харав.
-Тиймээ та хийхгүй байсан ч хэн нэг нь хийх л ажил шүү дээ гэхэд тэр сургууль төгсөөд л надад олдсон анги нь энэ байсан. Гэхдээ би энэ мэргэжлээ муучлахгүй. Би сайн ч сурсан. Ажил дээрээ ч ямар асуудал гаргаж байгаагүй. Гэхдээ чамд гэж хэлэхэд хүн эмнэлгийн орон дээр амьсгал хураадаг гэж чи бодож байна уу. Үнэхээр судсыг нь бариад үзэхээр зүрх нь зогсчихсон байдаг байх. Гэхдээ машинаар хүртэл ярихад мотор хааяа доголддог шиг хүний зүрх заримдаа доголдсоныг манайхан моргруу явуулаад нөгөө талийгч нь миний төмөр орон дээр орилж босч ирсэн тал ч байдаг юм. Еэ ум базар вааний хум пад. Тэгэхэд миний малгай уначихвуу л гэж бодсон. Хүний үс тэгж босдог юм билээ. Ёстой нөгөө нөхөртэй зөрөөд хэвтчих нь шахсан шүү гээд архиндаа халсан эмчийн ам нь бас халмаар болоод ирэв.