ГАРГҮЙ ЭМГЭН /Өгүүллэг/
2009-01-18,08:34
Туяа сургууль дээрээ оройтоод яаран гүйж гарч ирсэн боловч хамгийн сүүлийн автобус булан тойрохыг харж амжив. Ядахад таксины мөнгө байдаггүй. Гар утсаа халаасандаа тэмтрээд гаргаад иртэл том дэлгэцнийх нь цэнхэр гэрэл огцом цэлсхийхэд нь гэнэт цочоод буцаагаад хармаалчихав. Тэр орчин тойрноо гүйлгэж хараад хавьд хүн харагдсангүйд тайвшрав. "Алгын чинээ гар утас хүний аминаас үнэтэй болсон цөвүүн цаг ирсэн шүү болгоомжтой байгаарай. Чамд ер нь ийм том дэлгэцтэй үнэтэй утас ямар хэрэг байна аа" гэж ах нь хэлсээр байхад зөрсөөр байж авсан нь үеийнхнээсээ дор орохгүйг хичээсэн төдий. Тэр Батаагийн дугаарт залгах гэснээ «За тэр нэг юм үнэд ороод хөдөлж өгөхгүй биздээ» гэж бодоод утсаа далд хийв. Ханиндаа гэр дөхдөг Оюунаа өвчтэй байгаа учир өнөөдөр тэр ганцаараа сажлахаас өөр аргагүй. Тэр арга тасарсан янзтай гараа нэг хий саваад хэдийн хүн зоны хөл тасарсан шөнийн гудамжаар уруудан алхлаа.
Алаг цоог асдаг гудамжны гэрэл л түүнд хань болж харанхуй хэсэгт нь бүдчин гэрэлд гарахдаа бага зэрэг дотор уужран алхсаар байв.
Манай Засаг дарга ч сайхан залдаг нөхөр дөө. «Сонгогдоод л өдөр шиг гэрэлтэй болгочихно» гээд байсан одоо гурван жилийн нүүр үзлээ. Араа бодоод ирэх зун л хэлсэн амандаа хүрэх байх даа. Сонгууль дөхөхөөр бүгд л ажилсаг, санаачлагатай хүмүүс болчихдог хойно доо. Хөгийн юм ч байх юм даа. Одоо миний саналаа өгсөн Засаг дарга том хаусандаа эхнэрээ тэврээд унтаж байхад би тэрний хоосон амлалтанд бүдчээд явж байх гэж гэсэн шүү бодол бэлчээж явтал гудамжны захад нэг хүн үзэгдэх шиг болов.
Аль түрүүнээс хойш нэг ч хүн таарахгүй байсан. Ашгүй бараадаад хоёр гудамж ч гэсэн алхчих юмсан гэж бодоод алхаагаа түргэсгэн түрүүчийн хүний зогсож байсан газар хүртэл хэн ч байсангүй. Ядаж байхад гудамжны гэрэл тээр дээр онгойж харагдана. Би олж харахгүй байж магадгүй.Гэхдээ хүн дөхөөд ирж байхад монгол хүн байна даа чимээ өгмөөр юм гэж бодоод багадаа аав нь хээр явж байхдаа зааж өгсөн аргаар газар сууж тэнгэрийн сийлхийг тааруулан хартал нэг хар зүйл сөртөсхийгээд алга болчихов.
Гэнэт Туяагийн хань татсан бодол айдсаар солигдов. Хяссан юм шиг өдөр хашааны завсараар дайраад зуучих гээд байдаг нөгөө айхтар ноходын хуцах ч алга. Утсаа гарган ахынхаа утсанд залгатал нэг дуудаад зай нь суучихав. Одоо яадаг билээ. Сургууль дээрээ утсаа цэнэглэхийг оролдсон боловч ангийн хэдэн залгавар үргэлж зайгүй утсаар дүүрэн, хараанаасаа холхон залгаж байж хоёр ч утсаа хулгайд алдаж ахыгаа шатаасан. За утсанд найдах өнгөрлөө. Одоо яадаг билээ.Яах аргагүй л хүн байх шиг байсан даа. Би буруу харавуу! Саяын сөртөсхийсөн хар юм юу вэ? Гэтэл тэртээ уулзвар дээр машин үзэгдэж алсын гэрлийн зугуухан эргэлтээр харанхуйг гэрэлтүүлэн өнгөртөл Бугын 15-ын гудамжны өмнөх буланд нэвсийсэн хар юм зурвасхан үзэгдээд эргээд тас харанхуй нөмөрлөө. Тэр яг байсан газараа гадас шиг зогсчихлоо. Үстэй толгой нь ширхэг дараалан босох нь түүнд мэдрэгдэж хар хөлс нь цуван биеэ хураан, ямар нэг чимээ гарах л юм бол хаашаа ч хамаагүй ухасхийхэд бэлэн дэнжигнэн зогсов.
Гэтэл ар хүзүүн дээр нь хүний бүлээн амьсгаа мэдрэгдэх шиг болоход тэр -Ээжээ!!! гэж хашгираад хар хурдаараа гүйлээ. Гэнэт тэр харанхуйд ямар нэгэн юманд тээгэлдэн холоо үсрэн унав. Өвдөг хацар нь халуу оргихыг тэрхэн зуур мэдэрч өвдөлтийг нь шүд зуун тэсвэрлэн амьсгалаа түгжин чимээгүй хэвтэв. Тийм гэхийн аргагүй өмхий үнэр үнэртэхэд нөгөө халуун амьсгал ар шилэнд нь мэдрэгдэж түүний духруу нь унжсан үсийг эвэршсэн яхигар гар арагш нь илээд
-Хүүр минь наанаа хэвтэж бай! Битгий хөдлөөрэй! гэж шивнээд өндийгөөд холдон явах нь алхаанаас нь мэдрэгдэв. Айдас чихэлдсэн тархинд нь энэ сөөнгө хоолой нэг л танил юм шиг санагдсан бодол чүдэнзний гал шиг нэг ёлтойгоод эргээд унтарчихав.
Хэн нэгэн мөрнөөс нь татахад тэр сэрэв. Хэр удаан хэвтсэнийг мэдэхгүй ахынх нь дүр харагдаж хацарыг нь зөөлөн алчуураар арчихыг л мэдэрч байв. Тэрний ам бас зогсоо зайгүй хөдөлж түүнээс ямар нэг юм асуугаад байх шиг боловч түүнд юу ч сонсогдсонгүй. Эргээд харанхуй бүрхчихэв.
Үргэлжлэл бий
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Yuj oilgsnq👁️👄👁️
Зочин хэзээ бичсэн: 21:55, 2024-04-05 | Холбоос | |
aihiig hvssen ym san chadsangvi
Зочин хэзээ бичсэн: 15:26, 2024-03-02 | Холбоос | |
Yooy aichla
Hunbn хэзээ бичсэн: 00:14, 2023-09-01 | Холбоос | |
baasniihn aimar haha
Зочин хэзээ бичсэн: 22:29, 2023-08-07 | Холбоос | |
o
Зочин хэзээ бичсэн: 18:46, 2023-02-25 | Холбоос | |
gani bid 2 uneheer ih aihiig hussen ch aidas bid 2iig hussengu
Зочин хэзээ бичсэн: 23:30, 2022-06-10 | Холбоос | |
.. ARAI L DARJIN U?GUI YU?
MOS ZUSEGCH (зочин) хэзээ бичсэн: 01:59, 2021-05-18 | Холбоос | |
T1
Зочин хэзээ бичсэн: 12:31, 2021-05-04 | Холбоос | |
Zvgeer l engiin l ymaa shal mangar ha ha ha kkkkkk
Зочин хэзээ бичсэн: 12:31, 2021-05-04 | Холбоос | |
zvgeer l baidag tvh
Зочин хэзээ бичсэн: 11:06, 2021-02-19 | Холбоос | |
tiim
muhai bish l bn shuu dee
muhai bish l bn shuu dee
Зочин хэзээ бичсэн: 16:29, 2021-01-07 | Холбоос | |
ene bas arail nairuulaggvi yumaa. vrgeljleliig in vzeh sonirhol alga
kkk (зочин) хэзээ бичсэн: 22:44, 2020-04-01 | Холбоос | |
Durgui hurlee aidas bish oilgosn uu
Зочин хэзээ бичсэн: 02:07, 2020-03-03 | Холбоос | |
Unen soliotoi woow bi naizdaa hamt unshsan getel uhaa aldaad unsan shuu
Зочин хэзээ бичсэн: 18:44, 2020-02-06 | Холбоос | |
yu we nehh aimar ym shig sanagdsan cin
Зочин хэзээ бичсэн: 13:55, 2020-01-30 | Холбоос | |