ТҮҮЧЭЭ /Цуврал эсээ/

2010-10-22, 13:35

      Тэнгэр онгойх яагаач үгүй. Ёстой л хувингаар цутгаж байсан байх. Аав бид хоёрыг хэдэн тарвагаа чирч харайлгасаар байтал анчны умгар майханруу бороо орж хамаг хуурай хувцас норгочихож. Бас тэнгэр маш хүчтэй дуугарч дээрээс нураад ороод ирэв үү гэтэл майхан минь нурсан нь тэр байж. Хар усан борооноор норсон майхан босгоно гэдэг амаргүй ажил аж. Нурахдаа нуруугаа хугалчихаж. Аав маань майхны нуруу хугарсан болохоос бид хоёрын нуруу хугарсан биш. Юухан байхав гээд айлын буурин дээрээс олсон хугархай униар майхны нурууг орлуулж баглаад ямарч байсан майхнаа хоёулаа босгочихов. Мөн ч зутруу өдө...

ЭХ ГАЗРЫН АФРИК

2010-08-22, 12:57


Босоо бичигтэй байсан босоо ард түмэн өнөөдөр хэвтээ бичигтээ хэвтэрийн хүн шиг болжээ. Монгол уйгаржин бичиг цаг үеийн шаардлагаар хэвтээ бичигт орсон гашуун түүхийг энд сөхөхийг хүссэнгүй. Дотроос нь навчин дээр унасан шүүдэр, гадаад орчин бүгд ил харагдах атлаа дотоод булхай үл харагдах харанхуй нийгэмд оршсоор байгаагаа та бүхэн ухаардагуу. Гэвч тэр нэгэн цагт «Хөх монгол улаан монгол боллоо, хуучин хүү шинэ монгол боллоо» гэж ногоон малгайтын бууны жадан дор бичин суусан суутнуудын минь сүнс амирлаагүй байна. Ардчилалын өргөө барина гэсэн хандивт ярилцлага өгч байгаа залуугийн үгийг сонсл...

Би шинэ эх газар нээхээр нутгаасаа гараагүй

2008-12-14, 09:01
    Энд өгүүлэх гэж байгаа товчхон түүх танд нэгийг бодогдуулах бизээ. Сэтгүүлч С.Батмөнх анх "Муухай Монгол" хүн гэсэн номоо бичээд удаагүй байхдаа манай ангид хичээл ордог байсан юм. Тэрээр энэ номныхаа талаар бидэнд хэлэхдээ."Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэдэг үг байдаг. Би хүн болгоны мэддэг муухай монгол занг нурших гээд байгаа юм биш. Бүх улс оронд өөрийн үндэстнийхээ дутагдалтай сул талыг өгүүлж, сануулсан ийм ном байдаг юм билээ" гэж хэлж байсан.
     Тиймээ бид "тамын тогоо"-ны үлгэрээс эхтэй олон баримт хэлж чадна. Гэхдээ хүний нутагт олон жил амьдраад ирэхээр нутаг ...

Блогчдоо!!! Би буутай орж ирдэг байж

2008-12-10, 19:44
Манай их сургуулийн багш С.Жамбалдорж Сэтгүүлчдийн их хуралд ирээд инэгж хэлээд үгээ хэлж байсан гэсэн.  Өнөөдөр би багшийнхаа үгийг иш татаад та нарт ингэж хэлмээр санагдлаа.Их сайхан санал өнөөдөр блогоор цацагадаад дэмжиж байгаа хүмүүс байна. Би ч гэсэн сайхан санал гэж дэмжиж байна. Монголоос холбогдож байгаа олон улс бий. Гэхдээ би блогийг хоосон чалчигч , хов ярьдаг хүмүүсийн талбар гэж ойлгохгүй байна. Яагаад гэвэл би өөрөө блогт шинэ хүн. Хөндлөнгөөс их ажсан. Хамгийн их блогийг уншсан, их сэтгэгдэлтэй хүмүүс нь өдрийн тэмдэглэл, өөр зуурын богинохон бодлоос хэтрэхгүй байгаа нь харамс...

Цус ойртолт

2008-12-05, 13:23



       Найзтайгаа элдвийг хуучилж суугаад «-Ер нь Монголд ямар бизнес их ашигтай байна даа?» гэж асуухад тэр «-Нам байгуулах л их ирээдүйтэй, ашигтай бизнест ороод байна даа» гээд учиргүй инээв. Тоглоомын үг ч гэсэн энэ үг элдвийг сөхөж үзэг цаас нийлүүлэхэд хүргэв.
       Морин жилийн хувьсгал Монгол Улсад олон зүйлийг өөрчилж, нийгмийн нэг бүхэл бүтэн дарангуйллыг халж, ардчилсан шинэ Монголын өрхийг татаж, гадаад ертөнц нээлттэй болж, хүн бүхэн эрх чөлөөтэй болсон цаг саяхан. Анхны ардчилсан сонгууль. Шинэ Үндсэн хууль , УИХ, Шинэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд л…...