БААВГАЙТАЙ ЧИХЭРТЭЙ АЯНЫ БОГЦ
2010-10-30, 11:46
/Аавын нутагт аяласан замын тэмдэглэл/
Бидний хөлөглөсөн АН24 онгоц Тосонцэнгэлд газардаж бид тэндээс нүүрсний машинаар Идэр сумыг зорив. Аав ээжийн минь төрсөн нутаг. Би өөрийн саналаар ачаан дээр суухаар болов. Ээж
-Миний хүү сайн барьж яваарай. Замын донсолгоонд шидүүлчихэв гэж захив. Миний хувьд сайндаа ч дээшээ гарах гэж зүтгэсэн биш л дээ. Ээжийн хөдөөгийн хүүхдүүдэд өгөх гэж «Мэргэжилтнүүдийн дэлгүүр»-т ордог даргын авгайд захиж байж авсан «Баавгай»-тай чихрэнд л болсон хэрэг. Зил-130-ын тэвшин дээрээс хөдөөгийн сайханд нүд хужирлаж, «Баавгай»-тай чихэр хүлхсэн шиг явах сайхан байж...