Богд гэгээний малгайтай, асдаг пүүзтэй нөхөр хэн бэ
2008-12-21,12:44
Гэртээ ороод ирсэн нэг их таньдаг ах сууж байна. Нэлээд настай юмаа хөөрхий. Хэн гээд нэр өгчих гэхээр тэр гээд оноож чаддаггүй. Эхнэрээ нэг харж нөгөө ахыг нэг харж дүлэгнээд амар мэндээ мэдлээ. Намайг танихгүй байгааг гадарласан бололтой ах хүү инээгээд л байх юм. За дүүрч танихгүй л байгаа биз гэж бодоод Таныг нэг л оноодоггүй та хэн билээ гэтэл тэр түс хийтэл инээгээд хоёр мянга найман он гэж байна. Лувсан Пэрэнлэй дүвчин...гэдэг шиг. Өө нохой долоо гэж өнгөрч байгаа хуучин оноо танихгүй байсан байна ш дээ. Ёстой онигоо болов оо Яг ингэх гээд байсан юм. Он солигдоогүй байхад л шинэ оны эхэнд хийх хамаг ажлаа төлөвлөөд л бараг зургаан сар хүргэчихсэн явж байсан юм. Бүр хуудас бүр дээрээ сайхан хүүхэнтэй шинэ оны хуанли хүртэл худалдаад авчихсан байсныг яана. Ах хүү намайг танихгүй байсан д нэг их юм бодсон шинжгүй дал дөрвөн өндөр огтолж халуун цай оочингоо өнгөрсөн онд хийсэн ажлын минь талаар надтай хуучилж би ганц шил архи гаргаж ах хүүгээ дайлав. Бид хоёр нэлээд халчихсан, ам ч нэлээд халж улс төржих талруугаа хэвийж суутал хаалга хүчтэй цохив. За өдий орой болсон хойно хэн байдаг билээ гэж тээр шаасаар өндийж хаалгаа онгойлготол алиа салбадай шиг хувцасласан нэг нөхөр зогсож байна. Төрхийг нь хараад байсад их танил залуу, Сүүлийн үед сонин хэвлэлээр хөрөг нь их гарсан нөхөр яах аргагүй мөн. Хамгийн гол нь хувцасласан гэдэг элэг аваад хаячихлаа. Музейд байдаг Богдын малгайг өмсчихсөн хэрнээ дээлгүй, дүрэмт хувцасны цуглуулга гэлтэй костюм углачихжээ. Баруун мөрөн дээр нь авилгатай тэмцэх албаныхны мөрдөс байх агаад зүүн мөрөн дээр нь гаалын албаныхны мөрдөстэй лут эрээ бас болоогүй ардаа үүргэвч үүрчихсэн юм болов уу гэж бодсон чинь бишээ. Iron man- галт хөдөлгүүртэй их төстэй харагдсан. Асуухаасаа эмээв. Хамгийн хөгжилтэй нь хөлөндөө хүүхдүүдийн өмсдөг Spider man-ы асдаг пүүз жийчихжээ. Мэнд мэдсэнийг минь сонссонч үгүй ах хүү рүү муухай хараад сонгууль будлиантуулагч эрх баригчдаас мөнгөө авчихаад архидаж сууна уу гэхэд ах хүү хээ нэг тоосон шинжгүй Дүү хүү ганц шил архиар дайлаад л сууж байна. Та нар дандаа тэгж хардаж байдагаа боль Би анх чам шиг л тэгж хардаж байсан. Гэхдээ арай чам шиг улаан цайм малгайг нь углачихаад алиа салбадай шиг дүрэмт хувцастай орж ирээгүй юм шүү. Арай ч дэндэж байна аа. Хувцасаа сольчихоод хүрээд ир ганц юм уувал ууя гэх нь тэр.
бичсэн: golomt төрөл: Үхрийн бөөр |