ГАРГҮЙ ЭМГЭН

2010-04-25,17:59
/Өгүүллэгийн төгсгөл/


-Туяаа!!! гаргүй эмгэн ирж байна зугтаарай гэж хамар хашааны охин хашгирахад тэр ухаан зулаггүй эргээд чавхдах гээд яг ардаа байсан шонгийн мод мөргөөд тас гэдэргээ саваад уначихав. Толгой нь дүүрч маш ихээр өвдөх бөгөөд тэр айснаа ч мартаад тас хийтэл орилж эхлэв. Гэнэт хажууд нь өмхий самхай ханхлуулсаар гаргүй эмгэн хүрээд ирэхэд тэр амыг нь үдчихсэн юм шиг таг дуугүй болоод нүд нь аяганаасаа унахна уу гэлтэй таг гөлрөөд суучихав. Гаргүй эмгэн түүний шилэн хүзүүнээс татад босгох гэтэл Туяа ээжээ гэж тас хашгираад нус нулимстайгаа холилдон уйлж, түүний гараас мултрах гэж тэмүүлсэн боловч гаргүй эмгэн охины аашилахыг харж муухай инээснээ гэнэт царайгаа хувирган
-Дуугай бай хүүрээ наанаа хэвтэж бай! Юундаа орилоод байгаа юм. Зуухруу аваад шидчихнэ шүү гэж хашгираад сая бах нь ханасан бололтой Туяаг тавихад тэр нус нулимстайгаа хутгалдан эхэр татан уйлж эргэн эргэн харсаар гэрлүүгээ гүйв. 
Ах нь энэ явдлыг аав ээжид хэлээд хэрэггүй ах нь хариуг нь авна аа .Бас юу гэсэн гэнээ. Зуух руу шидээд байх даа яахав дээ. За гайгүй чамайг гэж дотроо заналтай хэлэв.
Маргааш нь ах байрны хэдэн найзуудтайгаа нийлэн ялааны дууссан хорны тагыг мулталж хөнгөн цагаан савны ёроолыг хадаасаар цоолоод найз Батаагийн олж ирсэн шохой шиг цагаан юмыг хагалж жижиглээд савны ёроолд хийгээд шилсээ хаяахад тэр цагаан шохой буцалж муухай үнэр хашаагаар нэг тархав. Ах яг буцалж байхад нь хадаасаар цоолсон нүхэнд шүдэнз зуран ойртуулахад маш хүчтэй буугаар буудсан юм шиг чимээ гарч хашааны банхар гаслаад нүүрсний амбаар луу гүйгээд орчихов. Ахын найзууд амандаа нэг юм хэлээд инээлдээд байх юм. Тэгж байснаа алсаас чимээ бага багаар тодорч тэдний яриа дуулдахтай болов. Яг л нөгөө "Улаан дарцаг" кинон дээр банди нар гар бөмбөг тэслэдэг шиг хөгийн юм болов. 
-Хөөе энэ банхар ингэж сүүлээ хавчаад гүйж байхад гаргүй эмгэн ч шээсээ дуслуулаад, аягүй бол газар дээрээ нам явчихвал яахав гэж ахыг хэлэхэд Батаа 
-Үхвэл үхэж л байна биз. Эртээд манайд орж ирчихээд гардаггүй. Ээж хэдэн боорцог өгч байж гаргасан. Тэгсэн чинь гарахдаа муу новш чинь харин гэрлүү нулимдаг байгаа гээд тэд хийсэн зэвсэгээ дахин хэд туршиж үзээд гэр гэрлүүгээ явцгаав.
Орой хоолоо идчихээд ах ээжээс 
-Ээж энэ гаргүй эмгэн яагаад гаргүй болсон юм бэ гэхэд ээж ахруу нэг том харснаа 
-За чи яасан хэрэгт дуртай юм. Та нар бас сахилгагүйтэх гээд л байна. уу Тэр муу ядарсан хөгшинг зүгээр байлгаарай. Одоо унт өглөө хичээлтэйгээ мартаа юу гэж зандарахад ах дуртай дургүй явсаар орондоо оров. Туяа ахыгаа ээжид битгий хэлээрэй гэсэн болохоор чимээгүй хөнжилдөө шургав. Аав ажлаасаа оройтож ирээд хоолоо халааж идээд унтахаар хэвтэв. Ээж биднийг унтсан эсэхийг шалгачихаад аавын өвөрлүү орж гэрэл унтраав.
-Миний хөгшин ядарав уу гэж ээжийг чимээгүй хэлэхэд аав 
-Гайгүйдээ. Одоо ч ажилдаа дасчихаж дээ.
-Цаад аавын цээжиндээ юм хэлэхгүй бол болохгүй болж шүү. Өнөөдөр гэрийн гадаа юу юм бүү мэд нэг юм тэслээд байх шиг байна лээ. Намайг асуухаар юу ч биш гэх юм. Тэгээд орой гаргүй эмгэний талаар асууж байна. Би ядарсан хөгшинг зүгээр байлгаарай гэж хэллээ. Маргааш та хэд гурван хатуу үг хэлээдэхээрэй.
-Тэгье дээ. Гаргүй хөгшиний тухай юу асуух юм?
-Бүү мэдээ. Яагаад гаргүй болсон юм гэнэ үү?
-Нээрээ яагаад гаргүй болсон юм бол. 
-За та чинь одоо бас хүүхдээсээ дутахгүй аашилахна уу .
-Үгүй. Зүгээр л би бас гайхаад л байдаг юм.
-Дээр Долгор чавганц манайхаар орж цай уугаад гарсан. Тэгсэн чинь энэ гаргүй эмгэний чинь тухай их сонин юм ярьсан. Цаад хөгшинийг чинь нэрийг Дулмаа гэдэг гэнэ. Залуудаа энэ нутаг усандаа гайхагдсан сайхан хүүхэн байсан гэнэ. Тэгээд нутгийн залуучууд хойноос нь гүйгээд хэнийг нь ч хавьтуулдаггүй онгон хүүхэн байж. Харин тэр жил нутгийн залуус цэргээс халагдаж ирэхэд одоо энэ Богд уулын амны цагдаа Дансран өвгөн чинь цэл залуухан сайхан эр нутгийн бүсгүйчүүдийн харцыг булаасан жавхаатай эр цэргээс халагдаж ирээд одоо энэ хөгшинтэйнгөө нижгэр хурим хийсэн юм байх. Гэтэл хойтон жил нь Дулмаа хөл хүндтэй болж эцэггүй хүүхэд гаргалаа гэж нутгаар нэг шуугиж гэнэ дээ. Зарим нэг нь Дансрангийн хүүхэд юм гэнэ гэж үнэн худал нь мэдэгдэхгүй цуу гаргаж тэр нь Дансрангийн чихэнд хүрчихэж. Халагдсан жилээ халамцуу давхиж хичнээн айлын охид хүүхнийг хээр гэргүй дарж явснаа санахгүй тэр Дулмаагийнд давхиж ирээд баахан агсам тавиад явсан өдөр хөөрхий амьтан галзуурах шахаж хүүгээ зуухруу авч шидээд өөрөө эмнэг догшин морь унаж ухаан зулаггүй давхиж байгаад унаж бэртсэнээс болоод гаргүй болсон гэх юм билээ.
-Олны үг ортой гэж... Долгор гуай ч худлаа хэлэх хүн биш. Тийм юм болохыг бодоход Дансран гуайн хүүхэд мөн л байж дээ хөөрхий.
-Хүн болгон л ад шоо үздэг юм билээ. Амьдралыг нь сонсохоор үнэхээр хүнд хэцүүг туулсан хүн шиг санагдсан. Хорвоо нэг нүүр буруулахаараа ийм юманд хүргэж байж л салах юм даа. 
-За хөгшин минь одоо унтаж үз. Цаад хуухайнууд чинь унтсан байгаа гэж аавыг шивнэхэд Туяа унтсан хүн болж нэг худлаа ярдаглаад чимээгүйхэн хурхирав.
Маргааш ахын амбаарт нуусан нөгөө мундаг зэвсэгийг нь сэрэхээс нь өмнө бүгдийг нь хамаад поошигтой үнсрүү чулуучихав. Ах баахан хайж манаргаад тэгэсхийгээд чимээ намжив. 
Үүнээс хойш хөөрхий хөгшинг шуудайгаа үүрсээр хааяа ороод ирэхэд ээж талхны өнцөг, хэдэн боорцог өгөхөд тэр шуудайныхаа мухар луу шидээд чимээгүйхэн жиг жуг инээж байгаад гарна. Заримдаа Туяа гудамжаар ирж явааг нь хараад зориуд гээсэн болгож гялгар уутанд жоохон хоол хийгээд тосгуулж хаяахад тэр олзуурхан аваад хазганасаар далд ордог байв.
Туяаг их сургуульд орсон жил гэртээ нэг ирэхэд манайхан гаргүй эмгэн үзэгдэхээ больсон. Энэ жил их хүйтэрч байна. Аягүй бол хөөрхий хаа хамаагүй явж байж хөлдөж үхсэн байх. Зарим нэг нь нутагруугаа явсан ч гэж ярих юм гэсэн цөөн хэдэн үг цай пурхийх хооронд өрнөж өнгөрөв. Ямар ч байсан хэн хүнгүй ад шоо үздэг нөгөө хөөрхий гаргүй эмгэний тухай яриа тэгэсхийгээд мартагдсан билээ.
Элэгдэж гандсан хөх даалимбан дээлнийхээ зүүн сугийг бүсэндээ хавчуулж гутлынхаа зүүн зулагийг элэгдтэл алхсан тэр галзуу хэмээгдэх гаргүй эмгэн Туяагийн амьдралд хааяахан сүүмэлзэх оч төдий байсан хэдий ч амьдралынх нь дүрэлзэх галыг өвлийн тэсгэм хүйтнээс илүү хүн хэмээгдэх хүйтэн гараас хамгаалсан сэтгэлийн дүрэлзэх гал байсныг хожим ухаарчээ.

бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2275 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Uneheer setgel hudulluu
Зочин хэзээ бичсэн: 17:30, 2018-02-25 | Холбоос | |
Jaahan utgagui yumaa.Gehdee goy uguulleg bna.
Namuungerel хэзээ бичсэн: 16:30, 2018-01-20 | Холбоос | |
Hoorhiidoo ter zaluu ch nvnjiggvi l er baijdee!!!!
Зочин хэзээ бичсэн: 02:39, 2017-06-06 | Холбоос | |
shal teneg yum
Зочин хэзээ бичсэн: 10:15, 2017-03-28 | Холбоос | |
уйлах уйлах
Зочин хэзээ бичсэн: 11:37, 2012-04-25 | Холбоос | |
mmmm
shal muuhai oguulleg bna! ууртай миа
nnn хэзээ бичсэн: 14:59, 2012-01-31 | Холбоос | |
sad..,
unshigch (зочин) хэзээ бичсэн: 04:25, 2011-02-16 | Холбоос | |
таалагдлаа
үнэхээр сайхан өгүүллэг байна
тэр гаргүй эмгэний амьдрал яасан ч харамсалтай юмбдээ хөөрхий
гуниглах
arch_tseegii хэзээ бичсэн: 14:12, 2010-04-26 | Холбоос | |



:-)