ЕРТӨНЦИЙН ХЯЗГААР / төгсгөл/

2009-01-03,19:13


Өгүүллэг


Эмэгтэйчүүдийн хорихын эргэтийн өрөөний цонхоор наран жаргахыг би нулимс унаган харж суулаа. Болдогсон бол цаг хугацааг зогсоогоод нарыг тэр дээр нь аргамжиж орхихсон. Охин дүү маань ээжээс эхлээд бишүүрхээд байснаа одоо болохоор өврөөс нь буухгүй гээд энгэрийг нь тас атгаад унтчихаж. Ээжийнхээ өвөрт унтах хүсэл хичнээн төрж байсан ч хэрсүү том хүн болсоноо харуулах гээд нулимсаа нууцхан шудраад:
- Ээж одоо амар би дүүг авах уу гэхэд8
-Миний хүү маргааш эрт хөдлөнө. Өөрөө эртхэн унтаж амар. Аавынхаа үгэнд сайн орж байгаа биз дээ. Дүү нараа сайн харж хандаж байгаарай. Миний хүү том эр хүн болжээ. Ангидаа одоо сурлагаараа хэдэд жагсаж байна. гэхэд аав хажуунаас
-Миний хүү мундаг аа. Явсаны чинь дараахан жаахан ухарсан, одоо эргээд нэгт жагсаж байгаа. Багш нар нь магтаад сүйд л байдаг юм гэхэд би тоомжоргүйхэн
-За миний сурлага ч яахав, та л эндээс хурдхан гарахаа бод гэхэд ээж
-Энэ хүүхэд бүр хэрсүүжчихэж гэж аавруу харж инээмсэглээд
-Миний хүү ч юмны наад цаад учрыг гадарлах болж дээ. Одоо юу байхав дээ. Магадлангаар орох болсон. Улсын баярын наана гарчих байхаа гээд турьгүйхэн инээмсэглэв. Би чимээгүй толгой дохиод эргээд цонхны өмнө очив. Үнэндээ "магадлан" гэж юу байдагийг асуухыг хүсч байв. За ямар ч байсан эндээс гаргах гаргахгүйг нь мэддэг газар байдаг юм байлгүй дээ гэж дотроо төсөөлөв. Улсын баяр долоон сард болдог. Тэгэхээр бүхэл бүтэн долоон сар. За байз... долоон гурвын 21. 210 хоног. Сондгойрсон өдрийг хасаад 207. Өнөөдрийг оруулаад 208 хоног. Гадаа тас харанхуй болжээ. Тэр доор их замаар машин тасралтгүй цувах бөгөөд гэрлээр нь багцаалаад тоолж болохоор санагдлаа. Илбэ шидэнд итгэж өссөн хүүхэд нас юм хойно их замаар хөврөх машиныг алдалгүй 208 тоолбол ээж маань хамтдаа гэртээ харих юм шиг санан нүдээ чилээн хичээнгүйлэн тоолох боловч шоронгийн харуулын цамхагийн хурц гэрэл заримдаа тоо алдуулж, дахиад л эхнээс нь тоолсоор нэг мэдэхэд нойрондоо автаад унтчихсан байв.
Миний амьдралдаа хамгийн их хүсэн хүлээсэн улсын баяр болж ээж минь тэр өглөө орон гэр, гэр бүлдээ дундуур бүхнийг дүүргэн гэгээ цацруулсаар ирж билээ.
Өдөржин орсон бороо алгуур татарахтай зэрэгцэн ертөнцийн энэ л хязгаарт нар жаргаж байна. Нар жаргах тэр л агшинд би ертөнцийн хязгаарыг олж хардаг гэж боддог байж билээ. Мэдээж түүнд хүрэх хүсэл алтан шаргал, гал улаан цацрагаа гайхуулан алгуур доошлох, ертөнцийн нөгөө хязгаарт алгуур дээшлэх нарны гэрэл адил татна. Харин дэндүү алсаас хайсан ертөнцийн хязгаартаа би хүрсэн. Босгоо давах гэж оролдож байсан мөлхөө халтар жаалыг наранд хүртэл өргөсөн ээж минь ертөнцийн хязгаар байсан юм.

бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2862 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

goy yma setgel hodolchlo ahiad olon ogvvlleg bicherei
Зочин хэзээ бичсэн: 14:00, 2018-04-03 | Холбоос | |
gargui emgen
sonirhol tatj bn shu
Зочин хэзээ бичсэн: 16:04, 2013-03-19 | Холбоос | |
гоё өгүүлэг
бараг уйлах гэж бна маш их таалагдлаа
naraa_kiss69 хэзээ бичсэн: 10:52, 2012-04-04 | Холбоос | |
гоё өгүүлэг
маш их таалагдлаа бараг уйлах гэж бншдэ
naraa_kiss69 хэзээ бичсэн: 10:50, 2012-04-04 | Холбоос | |
daraagiinhiig ni huleej bna
Goy uguulleg bna.
Bayasaa (зочин) хэзээ бичсэн: 09:51, 2012-03-11 | Холбоос | |
bi ikh teneg baij dee
eejiigeee ikh l zowoodog baij dee.yag yu gej bichihee medehgui lbna daa.unshiad nulims garahgui murtluu neg l sonin.chi tegehdee uhaantai huuhed yum aa.bichij baigaa yum chin hurtel tsaanaa mongol ahui eej aawaa gesen ... Oroitoj unshsan bol uuchlaarai.
Зочин хэзээ бичсэн: 18:11, 2010-08-22 | Холбоос | |
rorry
wow goy boljshtee unshsan chine uilh gej bna ..,blogoor chine hamt aylaj bnaa. алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 16:54, 2010-04-22 | Холбоос | |
broken heart
Зочин хэзээ бичсэн: 16:05, 2009-05-11 | Холбоос | |
big hug
Зочин хэзээ бичсэн: 20:19, 2009-01-03 | Холбоос | |



:-)