Зоригийн хэрэг яагаад илэрдэггүй вэ?

2008-12-09,12:53
-Зоригийн хэрэг яагаад илэрдэггүй вэ?
-Цаад эзнийг нь ол гэсэн хүн өөрөө цаад эзэн нь байдаг учраас

*     *     *

-Зоригийн хэргийн аллагын захиалагчийг олж шийтгээд цаазалсан тохиолдолд хаана оршуулах бол?
-Мэдээж Алтан-Өлгийд.

*     *     *

УИХ Авилгалтай тэмцэх тухай хууль хэлэлцэж байна.
- «Буянаараа бол» гэдэг үг авилгалыг өөгшүүлж байгаа учир Монгол хэлний үгсийн сангаас хасах саналтай байна
-???

*     *     *

Сайд ихэд хилэгнэн: -Чамайг самбаатай байхгүй бол хамаг булхайг чинь уудлаад өгнө шүү гэж толинд харж хашгирав.

*     *     *

Ардын хувьсгал ялсанаас хойш 70 жилд бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан бол  Ардчилсан хувьсгал ялаад арваадхан жилийн дотор бүх нийтээрээ дипломтой болжээ.

*     *     *

Боловсролын яам яагаад «Хос бичигтэн болцгооё» гэсэн уриагаа «Хос дипломтой болцгооё» гээд сольчихоо вэ?
-Хос дипломтой болох нь хос бичигтэн болохоос хамаагүй хялбар учраас.

бичсэн: golomt төрөл: Чимхсэн чимх инээд | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 829 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

тэврэлт xaxa
Зочин хэзээ бичсэн: 14:28, 2018-04-03 | Холбоос | |
applause
xvv хэзээ бичсэн: 20:32, 2008-12-09 | Холбоос | |



:-)