Хөөрөг зөрүүлж байсныг ташаарсан байна

2008-12-07,09:02
Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа шинэ дуучин, догь цохисон хуучин одын хамт телевизийн сурталчилгааныхаа талаар уулзахаар захирлын үүдэнд хүлээнэ
Нарийн бичиг хүүхэн: -Эхнийх нь ороорой! Залуу дуучин захирлын өрөөнд орлоо.
Захирал:-Хэзээ, хаана, хэдэн удаа?
-Уучлаарай,зарлал дээр бүгдийг бичсэн байгаа.
-Гар!?…
Нарийн бичиг хүүхэн: Дараагийнх нь…! Догь цохьсон хуучин од Захирлын хаалгыг татлаа.
-Хэзээ, хаана, хэдэн удаа?
-Тогтсон цагтаа, хуучин газраа, түрүүчийнхээс хоёр дахин.
-Тохиролцлоо. Нарийн бичгийг дуудчихаарай.



Тойрогтоо уулзалт хийж байсан УИХ-ын сонгуульд шинээр нэр дэвшигч залуугаас  нутгийн өвгөн асуусан нь:
-Нэмүү өртөгийн татвар, нэмэгдсэн өртөгийн татварын ялгааг та нэг хэлж өгөөч?
-??Юу…Нөгөө…???? /хөлсөө арчаад…/
-Та элдвийн юм асууж толгой битгий эргүүлээд бай! Ямарч байсан ардчилал ялсанаас хойш татварын тоо эрс буурсан юм даг.
/өвгөн дотроо нуг нуг нуг…/
-Баяарлалаа хүүхээ.


Оны хамгийн шилдэг борлуулалтын менежер залуу шалгарчээ. Түүний санаачилсан шинэ зээлийн картны нүүрэнд босоо халтар манан хөөрөгний дүрсийг төвийлгөн хийсэн бөгөөд толгой, нуух ,чулууны өнгөөр дансан дахь мөнгийг багцаалж болдог аж.  Далимд дурдахад өнгөрсөн жилийн сонгуулиар нэг тойрогт будилаан гарч дээрх картыг олноор ашиглсан байж болзошгүй маргаан гарсан боловч манай цагдаа, тагнуулын урдаа барьдаг мөрдөгчид хэргийг шалгаж үзээд нэр дэвшигч сонгогчидтойгоо хөөрөг зөрүүлж байсныг ташаарсан байна гээд хэргийг хаажээ.




Логикын багш оюутнаас шалгалт авч байна.
-За чи ой модыг логикын үүднээс ангилаад  хэлнэ дээ?
-Ой модыг логикын үүднээс ой…., мод гэж ангилна.
-!?!


Эдийн засгийн газарзүйн багш оюутнаасаа асуусан нь
-Архангай аймаг ямар бүст багтах вэ?
-???…Яагаав багшаа нөгөө хадан дээгүүр нь ямаа тоглодог бүсэд хамаардаг биздээ!
-!!?



-Социализмын матерал техникийн баазыг босгох зах зээлийн эдийн засагт шилжих хоёр юугаараа ялгаатай вэ?
-Өмч хэний гарт байгаагаараа ялгаатай.
-Тэгвэл ижил тал нь?
-Нэг нь босгож дуусдаггүй, нөгөө нь шилжиж дуусдаггүй юм уу даа.

бичсэн: golomt төрөл: Чимхсэн чимх инээд | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 666 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

smile
Зочин хэзээ бичсэн: 14:33, 2018-04-03 | Холбоос | |
Нэлээд олон бичлэгүүдийг тань уншлаа. Таалагдлаа. happy
gereltuya хэзээ бичсэн: 13:42, 2009-06-04 | Холбоос | |
laughing
Зочин (зочин) хэзээ бичсэн: 15:58, 2008-12-07 | Холбоос | |



:-)