Орой цүү хаяна гэв үү?!

2008-12-05,14:36
Иракт энхийг сахиулах алба хааж байгаа монгол цэргээс сурвалжлагч сэтгэгдэлийг нь асуухад
-Миний амьдралын хамгийн жаргалтай мөч гэж хариулав.
/Муу эр дайнд хөөрнө/
 

-Авилгалтай тэмцэх газар хуучны До яамнаас юугаараа ялгаатай вэ
-Авилга авдагаараа ялгаатай



Америкт амьдардаг хоёр монгол АНУ Ерөнхийлөгч Бушын Монголд хийсэн айлчлалын талаар хуучилсан нь:
-Элбэгээ Бушын бие хамгаалагчдад “Монгол Улсын Ерөнхий сайд байна. Нэвтрүүл! гэж сандаргаад Их тэнгэрт Ерөнхийлөгчийн араас  харайж очсон гэнэ.  Ерөнхий сайд хүн байж хамгаалалтын дэг  эвдлээ гээд бөөн юм болсон юм байх.
-Цаадах чинь Ерөнхийлөгчид пица хүргэж явсан юм биш биз?
-!?…




УИХ-д нэр дэвшигч тойрогтоо сонгуулийнхаа сурталчилгааг хийж байна. Нэлээд наана нь тамхилаад хуучилж суусан хоёр хөгшин
-Энэ хүүхдийн ам нь цангаад сүйд боллоо.
-Хэлээд яахав. Ойрдоо баярын совин татаад байсан юм. Нэр дэвшигч хүүгийн буянаар малгайн тоос үргээх гээд байсан юм байж л дээ хи хи хи
-Чш дуугаа аяд гэм. Төрийн нууц юм гэсэн.
-Нохой долоо. Тэгээд орой цүү хаяна гэнэ үү?
-!?… 



-Америкт дайны дараа хүүхэд олноор төрж тэр үеийг baby bum гэж түүхэнд тэмдэглэсэн гэсэн.
-Америкууд жаранд ганц тохиодог усан гахай жилийг яаж мэдсэн байна аа.
-!!?

бичсэн: golomt төрөл: Чимхсэн чимх инээд | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 667 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

xaxaxaxaxaxa
Зочин хэзээ бичсэн: 14:41, 2018-04-03 | Холбоос | |
хэхэхэ,
Boloroo хэзээ бичсэн: 15:19, 2008-12-05 | Холбоос | |



:-)