АЛИМНЫ ХАЙРЦАГ БА МӨЛХӨӨ ХОЁР

2011-01-04,02:29

Раднаасүрэнгийн Мөнхбат

Орос алимны хайрцаг оюутны өрөөний мухарт хэвтэх. Бөөрөн дээрээ алимны зурагтай орсоор яблоко гэсэн томоос том бичигтэй. Булан нь бага зэрэг элэгдсэнийг эс тооцвол энэ их бөх сав. Хайрцагны дээд амсар алаг цоог болсон байх. Энэ дотно тэмдэгээр нь хэдэн зуун хайрцагны дотороос ялгаад олчиж дөнгөнө дөө гэж тэр бодов. Саяхан хөдөө гэрийхэн нь түүнд хүнс явуулахад энэ хайрцаг иржээ. Олсоор татаж уясан мөрийг тэр хуруугаараа эгээ л өөрийнхөө шалбалсан өвдөгийг илэх мэт зөөлөн хүрэв. Энэ хайрцаг өдий болтол байсан байжээ. Бурхан болсон ээж нь түүнийг жаахан байхад хайрцагийг задалж нямбайлан эвхээд «Миний муу хүү дотор нь хөрвөж өссөн юм. Хаяад яахав гээд өөрийнхөө орны гудсан доор хийж байсан нь өчигдөр юм шиг тодхон санагдав.
Түүнийг төрөөд хэдэн сар болж байхад аав нь хайрцаг алим авчирчээ. Хайрцаганд ирсэн алимнууд дахин боловсруулалтанд орж хэдэн өдрийн дараа цоо шинэхэн хайрцаг өрөөний мухарт үлджээ. Нэг өдөр гэрийхэн нь бөөн сандралдаан болов. Мөлхөө алга болчихож. Тэд байх ёстой газар бүрээр хайгаад олсонгүй. Ээж нь ах эгч нарыг нь хүүхэд сайн харж байхгүй эрхэллээ гээд алган боов хүртээж байтал хаа нэгтээ мөлхөө ход ход инээх шиг болов тэд бүгд чимээгүй болж орчныг сайн хараад мөлхөөг хөмөрсөн алимны хайрцагны дороос олов. Алган боовны амт ахиухан авсан том ах нь нөгөө хайрцганд өширхөж өшиглөөд хаяах гэтэл мөлхөө тас гэдэгрээ савж унаад уйлж гарав. Энэ өдрөөс хойш алимны бор хайрцаг мөлхөө хоёр найзууд болов. Хайрцагны бөөрөн дээр алиманд агаар өгөх зориулттай үйлдвэрээс нь цоолсон нүх мөлхөөд хорвоог цоо шинэ өнцгөөр харахад туслав. Хайрцаггүй байхдаа хүртэл тэр сонин дугуйлаад харах гэснээ сайн харж чаддаг байв. Ээж нь гэрт нь ирсэн хүнд «манайх нэг мундаг дуранддаг хүнтэй болсон. Муу аав минь байхдаа хараа нь муудчихаад заримдаа сонин гарчиглаж байхдаа алгаараа дурандаж суудагсан. Миний муу хүү бас тэгээд байдаг болчихож. Муу аавын минь сүнс эргээд ирчихсэн юмуу ч гэж бодох боллоо гээд түүний зулайг үнэрлэх.

Мөлхөө удалгүй хэд гурав алхдаг болов. Нэг удаа тэднийд мөлхөөгийн үеийн нэг охин ирэв. Эгээ л сансрын нисэгч шиг дөрвөн дугуйтай дугариг саванд хөл нь сарвалзаад өрөөн дотуур энэ тэрүүгээр явах нь дээрэлхүү. Дөрвөн дугуйтай явдаг коршонкод суучихсан юм чинь яаж ч унахав дээ. Охин хөлнийхөө өлмийгөөр түлхэхэд л Мөлхөөг ардаа орхичих. Мөлхөөгийн шал дургүй хүрч нөгөө өрөөнд байсан алимныхаа хайрцагийг түжигнэтэл түрээд алхаад ороод ирэв. Ээжийнх нь зовж байгаа гэж. Мөлхөөгөөс хайрцагийг нь салгаж аваад нөгөө өрөөрүү аваад ортол мөлхөө араас нь уйлсаар юуны ч дэмжлэггүй найзынхаа хойноос чавхдчихсан байв. Ээжийн найз бүсгүйн нүд орой дээрээ гарч охиноо «сансрын хүлэг»-ээс нь салгаж гаран гартлаа өвөр дээрээ авсаар гарав.

Удалгүй Мөлхөө хайрцаг хоёрын үүрэг солигдлоо. Мөлхөө хаа явсан газраа алимны хайрцагаа чирч явах. Тэгээд саатсан газраа хөмрөөд өөрөө дотор нь ороод унтаад өгдөг болов. Хөршийнхөн хүүхдээ сурж ирдэг байхад тэдний гэрийхэн

-Үгүй нэг алимны хайрцаг харавуу гэх.

Үргэлжлэл бий

бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1385 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

nerd
Зочин хэзээ бичсэн: 21:08, 2024-02-09 | Холбоос | |
Заавал хайрцгаар нь авах шаардлагагүй дэлгүүрийн хогон дээрээс ч юмуу хайрцаг бол олдоно л доо.
Зочин хэзээ бичсэн: 05:09, 2021-05-23 | Холбоос | |
...YAHAV DEE...!《ALIMNII HAIRTSAGAAR TOGLONO GEHEER SOTS-N UE SHIG.TER UED HAIRTSAGAAR N ALIM OLDONO,AVNA GEDEG JIR AILD HETSUU L BAISAN TSAG DAA...!)
MOS ZUSEGCH (зочин) хэзээ бичсэн: 03:10, 2021-05-18 | Холбоос | |
нэлээн бөх хайрцаг байж, хуучны оросын эд аргагүй, аргагүй.

urgeljlel hezee?
хундага хэзээ бичсэн: 18:57, 2011-05-14 | Холбоос | |
гоё шүү
urgeljlel hezee?
Gishuut хэзээ бичсэн: 23:37, 2011-05-13 | Холбоос | |
уул нь биднии туулж өнгөруулсэн амьдрал, энгиин хэрнээ өхөөрдөм хөөрхөн. Харин биднии хуухдууд хожим нь ямар хоромоо дурсаж өхөөрдөж суух болоо
unshigch (зочин) хэзээ бичсэн: 05:43, 2011-02-13 | Холбоос | |
хөөрхөн юм. Үргэлжлэлийг уншинаа гэж төлөвлөв.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 14:57, 2011-01-09 | Холбоос | |
алга ташилт deer ued tegdeg baisan yum uu sonin huurhun boljee
Зочин хэзээ бичсэн: 10:02, 2011-01-08 | Холбоос | |



:-)