Дотоожгүй байхдаа тэрнээс илүү илэн далангүй байдаг юм

2008-12-20, 09:25
-Сурвалжлагчид хэзээ улс төрчдийн хөнжлийн завсараар салхи оруулахаа болих вэ?
-Тэднийг хөнгөлүүлсэн тохиолдолд.

*     *     *

Халамцсан хоёр залуу сэтгүүлч хөөрсөн нь:
-Зангиагүй уулзалтан дээр тэд үнэхээр илэн далангүй ярих юмаа гэхэд нөгөөх нь:
-Дотоожгүй байхдаа тэрнээс илүү илэн далангүй байдаг юмаа гээд намжирдав.
-??!

*     *     *
-Гавьяатаа!  гээд дуудтал танхимд байсан бүх хүн эргэж харав.

*     *     *

-Чамайг гавьяатад тодорхойлсон шүү!
-За чи ямар хүүхэд хуурч байгаа биш дээ.

*     *     *

-Найруулсан спирт, найрааны начин хоёр юугаараа төстэй вэ? -Аль а...

-Ерөнхийлөгч ямар характертай байвал зохих вэ? -Мелэнхолиг

2008-12-10, 10:08

-Хэнийг хөдөөлүүлж байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүнийг.
-Аргагүй л буянтай хүн байж дээ, олон хүн цуглаж шүү.
-Үгүй. Тойргийнхон нь амлалтыг нь ар гэрийнхэнээс нь нэхэх гэж ирсэн нь энэ.

*     *     *

-Яах гэж хууль баталдаг вэ?
-Булхайгаа булахын тулд.
Яах гэж хууль баталдаггүй вэ?
-Булхайгаа булахын тулд.



Их сургуулийн улс төрийн ангийн сургалтын хөтөлбөрөөс намын түүхийн цаг хасагдаж тайзны урлагийн цаг нэмэгдэв.

*     *     *

-Монголд яагаад «Сайхан бүсгүй» , «Гоёл» зохиодог вэ?
-Магнатуудын сонголтыг хөнгөвчлөхийн тулд.


...

Зоригийн хэрэг яагаад илэрдэггүй вэ?

2008-12-09, 12:53
-Зоригийн хэрэг яагаад илэрдэггүй вэ?
-Цаад эзнийг нь ол гэсэн хүн өөрөө цаад эзэн нь байдаг учраас

*     *     *

-Зоригийн хэргийн аллагын захиалагчийг олж шийтгээд цаазалсан тохиолдолд хаана оршуулах бол?
-Мэдээж Алтан-Өлгийд.

*     *     *

УИХ Авилгалтай тэмцэх тухай хууль хэлэлцэж байна.
- «Буянаараа бол» гэдэг үг авилгалыг өөгшүүлж байгаа учир Монгол хэлний үгсийн сангаас хасах саналтай байна
-???

*     *     *

Сайд ихэд хилэгнэн: -Чамайг самбаатай байхгүй бол хамаг булхайг чинь уудлаад өгнө шүү гэж толинд харж хашгирав.

*     *     *

Ардын хувьсгал ялсанаас ...

Хоёр Homeless маргалдсаар хөршүүдийнхээ баян хоосонд хүрэв

2008-12-08, 09:24
Америкийн Ардчилалыг дэмжих байгууллагын ажилтны буруугаас шинэ тутам хөгжиж байгаа Монгол Улсад «Ардчилалын цагаан толгой» бус «Авилгалын цагаан толгой»-г хоёр саяыг ачуулчихжээ.

*     *     *


-Хурдан морины сунгаан, УИХ-д нэр дэвшигчийн сунгаан хоёр яагаад будилдаг вэ?
-Нэгэнд нь допинг, нөгөөд нь мөнгө хутгалдсан байдаг учраас.

*     *     *

Хувилбар А
Хип хоп дуунд дуртай болсон хүү ээжийгээ үглээ гэж дуудахаа больжээ

Хувилбар Б
Монголд хөгжмийн хип хоп урсгал дэлгэрснээр айл бүрт нэг үглээ нэмэгджээ

*     *     *

Гурван эргүү
Сүргээсээ тасарч хоцордог төлгө нэг э...

Хөөрөг зөрүүлж байсныг ташаарсан байна

2008-12-07, 09:02
Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа шинэ дуучин, догь цохисон хуучин одын хамт телевизийн сурталчилгааныхаа талаар уулзахаар захирлын үүдэнд хүлээнэ
Нарийн бичиг хүүхэн: -Эхнийх нь ороорой! Залуу дуучин захирлын өрөөнд орлоо.
Захирал:-Хэзээ, хаана, хэдэн удаа?
-Уучлаарай,зарлал дээр бүгдийг бичсэн байгаа.
-Гар!?…
Нарийн бичиг хүүхэн: Дараагийнх нь…! Догь цохьсон хуучин од Захирлын хаалгыг татлаа.
-Хэзээ, хаана, хэдэн удаа?
-Тогтсон цагтаа, хуучин газраа, түрүүчийнхээс хоёр дахин.
-Тохиролцлоо. Нарийн бичгийг дуудчихаарай.



Тойрогтоо уулзалт хийж байсан УИХ-ын сонгуульд ши...

Орой цүү хаяна гэв үү?!

2008-12-05, 14:36
Иракт энхийг сахиулах алба хааж байгаа монгол цэргээс сурвалжлагч сэтгэгдэлийг нь асуухад
-Миний амьдралын хамгийн жаргалтай мөч гэж хариулав.
/Муу эр дайнд хөөрнө/
 

-Авилгалтай тэмцэх газар хуучны До яамнаас юугаараа ялгаатай вэ
-Авилга авдагаараа ялгаатай



Америкт амьдардаг хоёр монгол АНУ Ерөнхийлөгч Бушын Монголд хийсэн айлчлалын талаар хуучилсан нь:
-Элбэгээ Бушын бие хамгаалагчдад “Монгол Улсын Ерөнхий сайд байна. Нэвтрүүл! гэж сандаргаад Их тэнгэрт Ерөнхийлөгчийн араас  харайж очсон гэнэ.  Ерөнхий сайд хүн байж хамгаалалтын дэг  эвдлээ гээд бөөн юм болсон юм байх.
-Цаада...