ТҮҮЧЭЭ /Цуврал эсээ/

2010-10-22,13:35

      Тэнгэр онгойх яагаач үгүй. Ёстой л хувингаар цутгаж байсан байх. Аав бид хоёрыг хэдэн тарвагаа чирч харайлгасаар байтал анчны умгар майханруу бороо орж хамаг хуурай хувцас норгочихож. Бас тэнгэр маш хүчтэй дуугарч дээрээс нураад ороод ирэв үү гэтэл майхан минь нурсан нь тэр байж. Хар усан борооноор норсон майхан босгоно гэдэг амаргүй ажил аж. Нурахдаа нуруугаа хугалчихаж. Аав маань майхны нуруу хугарсан болохоос бид хоёрын нуруу хугарсан биш. Юухан байхав гээд айлын буурин дээрээс олсон хугархай униар майхны нурууг орлуулж баглаад ямарч байсан майхнаа хоёулаа босгочихов. Мөн ч зутруу өдөр байж билээ. Норсон өмд биенд наалдаад хүйт оргиулна. Аав миний хүү хувцасааа тайлаад хөнжилдөө орчих. Тэгвэл жаахан дулаацана. Аргал шал ус. Гал асааж ядаж халуун цай уух юмсан гэж аав үглэнэ. Гэнэт аав
-Миний хүү хөнжилөө хучаад байж бай. Энүүхэн жалганд мал усалдаг байсан хуучин онгоц харагдсан. Аав нь хурдхан явчихаад ирье. Чулуунсүрэнгийх өчигдөр нүүчихсэн болохоор маргаашнаас л хоёулаа дөхөж бууя гээд орос цэргийн майхан цуваа нөмрөөд хул мориндоо мордоод яваад өгөв.
Би арван хэдтэй байсан санагддаг юм аавыг гараад явчихаар дагах гэж нэг гараад тэнгэр дуугарахаар буцаад майхандаа орчихов. Аав яваад нэлээн удав. «Тэнэг толгой дагаад явахгүй яав. Аавынхаа хажууд байвал норох ч ёстой яамай байнаа» гэсэн шүү юм бодож онгорхой майхны амаар явсан зүгрүү нь хараад сууж байтал урд толгой ороогоод аав гараад ирлээ. Морио хөтөлчихөөд нэг юм чирээд байгаа бололтой. Би хөнжилөөсөө суга гарч нойтон хувцасаа өмсөх гэж нэлээн ухантав. Хагас дутуу угласан болоод цуваа нөмрөөд тосоод харайлгачихав. Аав гурван алд хэрийн банзан дээр том тэрэгний дугуйг зүсч хадсан урт онгоц морины аргамжаагаар баглаад чирчихэж.
-Морио унаад чирихгүй яасан юм бэ гэхэд
-Харин тиймээ. Энэ хул хойшоо хялмалзаад чирүүлдэггүй. Аягүй бол аваад хаячихвал морьч үгүй түлээ ч үгүй болчихно гэж бодоод. Тэгээд тэр хүртэл явчихаад ямар хаялтай биш. Өвс нойтон болохоор цагаан газар чирихэд гулгаад арай амар байна.
-Аан.
-Миний хүү майхандаа байж байхгүй. Салхи нь эргэчихгүй бол удахгүй тэнгэр онгойх нь шиг байна. За миний хүү хамжаарай гээд нүүрлүүгээ урсах усыг гарын алгаараа арчаад амьсгаадан зогсох. Хоёулаа түлшээ түжигнэтэл чирсээр майхныхаа урд авчирчихав. Аавын хэлснээр удахгүй тэнгэр онгойж нар гарав.
-Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй ээ гэж
-Хүний муухай яагаад арилдаггүй юм бэ ааваа?
-Арилдаггүй ч биш л дээ. Арилгах сонирхолгүй хүмүүс бас байдаг юм.
-Яагаад?
-Үгүй яахав дээ. Муухай гэдэгээ мэддэггүй болохоор тийм юм болов уу даа.
-Аан…
-Хэл бичгийн багш энэ амралтаараа зохиолч Лодойдамбын «Хугараагүй ноён нуруу»-г уншаарай гэсээн.
-Мөн ч сайхан зохиол доо.
-Та түрүүн майхны нуруу хугарсан болохоос бид хоёрын нуруу хугарсан биш гэсэн. Хүний нуруу хугархаар майхан шиг болчих уу?
-Майхны нурууг ч амархан сэлбэчих байхаа. Хүний ноён нуруу хугарвал яаж ч аргалж болдоггүй эд дээ.
-Яагаад «ноён нуруу» гэдэг юм.
-Ээдээ одоо л миний хүү зөв асууж байна. Эр хүний ноён нуруу гэдэг чинь эд эрхтний нурууг хэлж байгаа юм биш. Түрүүний тэнгэрийн муухай арилдаг хүний муухай арилдаггүй гэдэг шиг сэтгэлээрээ, үйл хэргээрээ муухай явахыг жигшдэг хүмүүс байдаг юм. Муухай явсан бол тэрийгээ арилгах гэж тэмцдэг хүн ч бас байж болно. Тийм хүмүүс л «Хугараагүй ноён нуруу»-тай байдаг юм. За миний хүү номоо уншихаар аандаа ойлгоноо.
-Аан… 
-Одоо модоо хагалаад түлэх үү?
-Мод нь шал ус болчихсон, асахгүй байхаа миний хүү. Харин тарвага өвчдөг цагаан хутгаа аваад ир. Дугуй ч тортогтой болохоос сайн асдаг эд шүү. Хээрийн улс хээгүй нь дээр утаа гарвал гарч л байг, эхлээд ямар ч байсан цай чанаж уунаа хоёулаа гэв. Үнэхээр дугуй хар утаа нь дийлдэхгүй болохоос хоромхон зуур цай даргиулчихаж билээ. Хугараагүй ноён нуруутай эр хүний жишээ болсон аавыгаа санаж алс холын нутгаас бичив. Хүү нь удахгүй очно оо.

 Oakland USA 2010


бичсэн: golomt төрөл: Аналгин | (15) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2926 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 16:47, 2013-04-22 | Холбоос | |
ystoi shan bichij bnaa saihan ch bolj buh uguullegnuud n goy bolj ajliin undur amjilt husii
hhe хэзээ бичсэн: 00:17, 2013-04-14 | Холбоос | |
өгүүллэг "Аав"
Гоё өгүүлэг болсон байна амжилт. Миний аав мундаг анчин хүн байсан даа яг л миний аавын дүр байна даа алга ташилт хайртай
Зочин хэзээ бичсэн: 22:49, 2013-03-04 | Холбоос | |
амжилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 22:45, 2013-03-04 | Холбоос | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 22:44, 2013-03-04 | Холбоос | |
aaviigaa ih l sanah yum....
hi aaviinhaa duriig setgeldee urguulan baij unshlaa hu, saihan sanagdaj bna
bolorhon (зочин) хэзээ бичсэн: 12:21, 2012-10-12 | Холбоос | |
hi
goy bljee sain bna shdee гоё шүү алга ташилт
zochin хэзээ бичсэн: 16:17, 2012-01-05 | Холбоос | |
sleepy алга ташилт зүрх өвдөх хайртай тэврэлт гоё шүү ярзайтал инээх баярлах not talking dont tell anyone sleepy хайртай улайх ууртай rolling on the floor rolling on the floor rolling on the floor angel хэлээ гаргах уйлах
Зочин хэзээ бичсэн: 21:59, 2011-11-02 | Холбоос | |
тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 19:45, 2011-10-26 | Холбоос | |
Эсээ
Эсээ биш өгүүллэг болжээ.их сайхан өгүүллэг болсон байна.Эсээ гэдэг бол: Эгэл жирийн амьдралыг нүдэнд харагдаж,гарт баригдтал бичихийг хэлэхгүй шүү дээ.дараа... анхаараарай
лутаа (зочин) хэзээ бичсэн: 15:11, 2011-10-24 | Холбоос | |
eniig uwuu ih yaridag bsiishd. eej bid 2 tanii uguulleguudiig unshaad hewtej bnaa. Ih saihan bichdeg shuu minii dvv geed eej ih magtaj bnaa. bid nariin tuhai goy goy yumnuudaa sanaj bawial bicheerei. Uwuu bid 2iin tarwaganii tuuh bas ih zuzaan shd hehe.
MARAL хэзээ бичсэн: 18:27, 2011-02-20 | Холбоос | |
«Тэнэг толгой дагаад явахгүй яав. Аавынхаа хажууд байвал норох ч ёстой яамай байнаа» энэ үгийг хэлсэн хүн их хөгшин үгтэй пацаан байж ярзайтал инээх , сайхан болжээ. Уулын мод урттай богинотой.
upshot_gp хэзээ бичсэн: 07:37, 2010-11-17 | Холбоос | |
oroin mend
ikh saihan bichij gej bodoj bna.muu aaw mini nudend haragdah shig. dahiad sain bicheedl bicheed l baigaarai
Зочин хэзээ бичсэн: 06:09, 2010-11-17 | Холбоос | |
Сайн уу
Сайн уу Сайн бичсэн байна шүү алга ташилт
Багын найд чинь (зочин) хэзээ бичсэн: 13:44, 2010-10-29 | Холбоос | |
aawaa sanaw
engiin bas saihan bichijee gej bodoj bainaa.anglid buudger setgel uimersen sonin udur baina er ni udahgui harinaa. bayarlalaa. dahiad goy zohiol bicheerei
Зочин хэзээ бичсэн: 02:22, 2010-10-23 | Холбоос | |



:-)