ЗАДЛАНГИЙН ЭМЧИЙН ЗАДРААГҮЙ НУУЦ /Үргэлжлэл/

2010-05-13,12:50

Өгүүллэг

Түүний өдрийн тэмдэглэлийг би анхааралтай уншив. Бараг хуудас бүрээс нь цус, хөлс , архи үнэртэж байсан гэхэд хилсдэхгүй. Тэр 20 шахам жил ажиллах хугацаандаа нийт 800 задланд орж байсаны 30 орчим хувь нь хүүхэд байжээ. Халуун дулаалагатай байранд түүний өдрийн тэмдэглэлийг уншсан хэр нь дотроос жихүүдэс хүрч байлаа. Үнэхээр тэр энэ урт хугацаанд маш хүнд хортой нөхцөлд ажиллаж байжээ. Аймгийн нэгдсэн эмнэлэг гэхэд хангалт муу, үнэр дарагч байдаггүй, дээрээс нь байнга хүйтэн нөхцөлд ажилладаг нь түүнийг энэ халуун зунаар хүртэл зузаан хүрэмтэй явахад хүргэсэн биз. Тэр надад хүний биенээс 90 гаруй төрлийн хорт хий ялгардаг. Маш хортой. Яахав бидэнд хор тайлах нормын сүү өгдөг ч үнэндээ сүүг тэгж сайн хор тайлдаг гэхэд би итгэдэггүй. Харин архи уу гээд тэр хавтгай шилтэй архиа нэг балгаснаа, хор үнэхээр сайн тайлдаг. Дээр нь үнэр сайн дарна. Одоо ч нас яваад  тэр үү халгаад байдаг болсон байна лээ. Хүүхдийн задланд орох ямар хэцүү гэж санана. Энэ бүхэнд архи надад тус болдог ч энэ хог чинь шилнээсээ бусдыг залгидаг гэдэг ч яах аргагүй үнэн юм даа гээд уртаар санаа алдав. 
-Та над дээр ямар хүсэлтэй ирсэн юм бэ гэж би түүнээс асуухад тэр надруу учиртай харснаа. 
-Би ажлаас чөлөөлж өгөхийг дарга нараас их хүссэн. Даанч оронд чинь тавих хүн байхгүй гээд халгаадаггүй. Яаманд хүртэл хорь шахам хуудас өргөдөл бичсэн боловч үр дүнд хүрээгүй. Тэгээд найзтайгаа утсаар ярьж байсан чиний тухай хэлсэн юм. Чи надад миний тухай нэг сайн нийтлэл бичээд өг. Би түүнийг чинь бариад намайг ажлаас чөлөөлж өгөхгүй бол энэ сэтгүүлч миний тухай ийм материал төвийн сонинд нийтлэх гээд байна гээд бариад явахад цаадуул чинь намайг чөлөөлөхгүй хаачихав гээд надруу харав.
-Тиймээ та хийхгүй байсан ч хэн нэг нь хийх л ажил шүү дээ гэхэд тэр сургууль төгсөөд л надад олдсон анги нь энэ байсан. Гэхдээ би энэ мэргэжлээ муучлахгүй. Би сайн ч сурсан. Ажил дээрээ ч ямар асуудал гаргаж байгаагүй. Гэхдээ чамд гэж хэлэхэд хүн эмнэлгийн орон дээр амьсгал хураадаг гэж чи бодож байна уу. Үнэхээр судсыг нь бариад үзэхээр зүрх нь зогсчихсон байдаг байх. Гэхдээ машинаар хүртэл ярихад мотор хааяа доголддог шиг хүний зүрх заримдаа доголдсоныг манайхан моргруу явуулаад нөгөө талийгч нь миний төмөр орон дээр орилж босч ирсэн тал ч байдаг юм. Еэ ум базар вааний хум пад. Тэгэхэд миний малгай уначихвуу л гэж бодсон. Хүний үс тэгж босдог юм билээ. Ёстой нөгөө нөхөртэй зөрөөд хэвтчих нь шахсан шүү гээд архиндаа халсан эмчийн ам нь бас халмаар болоод ирэв. 


бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (14) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 6615 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

urveljlel n odog hurtel garaagui ymu
Зочин хэзээ бичсэн: 21:18, 2017-02-23 | Холбоос | |
hamag hols garchihlaa
Зочин хэзээ бичсэн: 00:32, 2014-08-28 | Холбоос | |
Tsaash unshmaar bna
Зочин хэзээ бичсэн: 20:14, 2013-02-17 | Холбоос | |
2 жилийн хугацаанд үргэлжлэлийг нь оруулаагүй юмуу. эсвэл ингээд дуусдаг юм уу. тэгвэл их ойлгомжгүй төгсгөлтэй юм байна.
Зочин хэзээ бичсэн: 11:27, 2012-10-24 | Холбоос | |
aimaar yum aa gehdee emch nar arai vheegvi hvn morg ruu send lehgvi bailgvi dee vrgeljleleiiig n gargaarai
enkhbayar хэзээ бичсэн: 11:28, 2011-02-16 | Холбоос | |
oo nuutsiig ni zadlachihgui dee
Зочин хэзээ бичсэн: 04:17, 2011-02-16 | Холбоос | |
bolson yavdal
bolson yvdal .., Munkhbatiin uuriinh ni udriin temdeglel l bna
Зочин хэзээ бичсэн: 04:14, 2011-02-16 | Холбоос | |
баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах ярзайтал инээх ярзайтал инээх ирмэх ирмэх angel angel алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 16:28, 2010-10-28 | Холбоос | |
sain bna uu tanii blogoor zochloogui udsan bna shuu.
american boy хэзээ бичсэн: 13:27, 2010-07-25 | Холбоос | |
аахаа зөв зөв ирмэх
arch_tseegii хэзээ бичсэн: 17:40, 2010-05-13 | Холбоос | |
харин би тэрийг чинь ишлээд хэлээд байгаам бусуу кккккк хэлээ гаргах not talking loser
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 17:30, 2010-05-13 | Холбоос | |
надад ч зохиогоод байнуу орчуулж байна уу хуулж байна уу нээх хамаагүй ээ харин цаашаа сонирхолтой болох болуу гээл nerd
arch_tseegii хэзээ бичсэн: 17:28, 2010-05-13 | Холбоос | |
Ингэхэд чи зохиож бичээд байгаамуу эсүүл орчуулж оруулаад байгаамуу. ингэж асуусны учир нь хүлээсэн хүний сэтгэл нь хөдөлж ядахдаа нэг мөр хийчихгүү гсн харуусал байхгүй юу кккккккк smug smug sleepy
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:02, 2010-05-13 | Холбоос | |
дахиал үргэлжлэл байгаа бололтой
arch_tseegii хэзээ бичсэн: 14:34, 2010-05-13 | Холбоос | |



:-)